Фенотип ба Генотипийн ялгаа
Фенотип нь амьд биеийн гаднаас ажиглагдахуйц шинж тэмдгийг хэлнэ.
Фенотипийн жишээ: үсний өнгө, өндөр, жин, нүдний өнгө зэрэг.
Фенотип нь нөгөө талаараа харагдаж буй генийн мэдээлэл юм. Тэгэхээр, хар үстэй хүний эс дотор хар өнгийн үсний ген давамгайлж байгаа гэж таамаглаж болно.
Гэхдээ фенотип зөвхөн генээс бус, орчны нөлөөнөөс ч бас хамаардаг.
Жишээ нь: хар үстэй хүн наранд их явахаар үс нь гандаж, үсний өнгө нь цайж харагдах тохиолдол бий.
Генотип нь бие махбодид агуулагдах удамшлын мэдээллийг тодорхойлдог.
Цусны бүлгийн жишээ:
|
Фенотип |
Генотип |
|
A бүлгийн цус |
Генотип AA эсвэл AO |
|
B бүлгийн цус |
Генотип BB эсвэл BO |
|
AB бүлгийн цус |
Генотип AB |
|
O бүлгийн цус |
Генотип OO |
A, B, AB, O гэсэн 4 төрлийн цусны бүлэг байдаг.
Энэхүү 4 төрлийн цусны бүлэг нь хүн төрөлхтөнд цусны 4 янзын фенотип байдаг гэсэн үг юм.
Харин А бүлгийн цусыг кодлодог ген 2 төрөл бий: AA эсвэл AO.
AA болон AO нь генотипийг илэрхийлнэ.
Генотипийг тодорхойлохын тулд Полимеразын гинжин урвал (ПГУ)ын тусламжтайгаар тодорхойлох боломжтой.
Фламинго жишээ: Фламинго шувуу төрөлхийн ягаан өнгөтэй байдаггүй. Тэдний удамшлийн мэдээлэлд саарал эсвэл цагаан өдтэй байхаар кодлогдсон байдаг (Генотип). Тэд хүрээлэн буй орчноосоо хамаарж буюу идэш тэжээл болох замаг, хавчнаас үүдэлтэйгээр ягаан өнгөө (фенотип)тэй болдог .