Цусны бүлгийн тухай

Дөрвөн төрлийн цусний бүлэг байдаг гэж сонсож байсан байх.

A, B, AB, O гэж ангилдаг, энэ нь цусний бүлгийн фенотипууд юм.

Үргэлжлүүлэн, Цусны бүлгийн талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлая.

Цусны бүлэг нь цусны улаан эсэн дээр ямар антиген байгаагаас шалтгаалж цусны бүлэг тодорхойлогддог.

Хэрвээ А антиген байвал А бүлгийн цус,

B антиген байвал B бүлгийн цус,

А болон B хоёулаа байвал AB бүлгийн цус,

харин А болон B аль нь ч байхгүй бол O бүлгийн цус гэж тодорхойлогддог.

Эдгээр аллелиуд нь нийт зургаан генотип болон цусны дөрвөн бүлгийг бий болгодог.

 

A

B

O

A

AA

AB

AO

B

AB

BB

BO

O

AO

BO

OO

А болон B антиген нь доминант аллель тул AO нь A бүлгийн цусыг, BO нь B бүлгийн цусыг илэрхийлнэ.  

Харин хүүхэд ямар бүлгийн цустай болох нь эцэг эх нь ямар цусны бүлгийн генотиптэй гэдгээс хамаарна.

Эцэг эхийн генотип

AA

BB

AB

OO

AO

BO

AA

AA

AB

AA, AB

AO

AA, AO

AB, AO

BB

AB

BB

AB, BB

BO

AB, BO

BB, BO

AB

AA, AB

AB, BB

AA, BB, AB

AO, BO

AA, AO, BO, AB

BB, BO, AB, AO

OO

AO

BO

AO, BO

OO

AO, OO

BO, OO

AO

AA, AO

AB, BO

AA, AB, AO, BO

AO, OO

AA, AO, OO

AO, BO, AB, OO

BO

AO, AB

BB, BO

AB, AO, BB, BO

BO, OO

AB, AO, BO, OO

BB, BO, OO

Үүн дээр нэмээд Rhesus factor гэдэг уураг цусны эсийн гадаргуу дээр орших оршихгүйгээс Rh(+) болон Rh(-) гэж ангилагддаг.

Ихэнх Ази болон Африк хүмүүс Rhesus (+) байдаг ба цагаан арьст хүмүүсийн дунд Rhesus (-) арай илүү ажиглагддаг.

Хэрвээ ээж нь Rh (-) ба гэдсэн дэх хүүхэд нь Rh (+) байх тохиолдолд  онцлоготой жирэмслэлт бөгөөд, эхний жирэмслэлтийн үеэр ямар нэг уршиггүй байж болох ч адил Rh (-) ээжээс, дахин Rh (+) хүүхдээр жирэмслэлэхэд. Ээжийн Rh (-) эсүүд хүүхдийн Rh (+) эсрүү дайрч, хүүхдийг цус багадалтанд оруулан, жирэмсний хүндрэл учруулдаг, харин энэхүү нөхцөл байдалд Rh (+) цусыг гэдсэн дэх хүүхэдрүү цус сэлбэх зэрэг арга хэмжээг авдаг.

Эсрэгээрээ буюу, Хэрвээ ээж нь Rh (+) ба гэдсэн дэх хүүхэд Rh (-) байх үед ямар нэгэн сөрөг нөлөө байдаггүй.

Одоо тэгвэл Rh (+) (-) г бас оруулсан, цус сэлбэлтийн хүснэгтийг доор оруулъя.

Үүнтэй ижил Rh factor (+) агуулдаг хүн бүх хүнд цусаа өгөх боломжтой бол - хүн зөвхөн - хүндээ цус өгч болдог.

Цус сэлбэлтийн хүснэгт

O-

O+

B-

B+

A-

A+

AB-

AB+

O-

O+

B-

 

B+

A-

A+

AB-

AB+

Previous
Previous

Доминант ба Рецессив генийн тухай

Next
Next

Фенотип ба Генотипийн ялгаа