Амьд биеийн үндсэн шинж чанар
Аливаа зүйлийг "амьд" гэж тодорхойлохын тулд бүх амьд биед байдаг хэд хэдэн нийтлэг, суурь шинж чанарыг хангасан байх ёстой. Зөвхөн нэг бус, доорх бүх шинж чанарыг нэгэн зэрэг агуулсан байх шаардлагатай.
1. Эсийн бүтэц (Cellular Organization) |
Бүх амьд бие нь амьдралын үндсэн нэгж болох эсээс тогтдог. Нэг эс эсвэл олон эсээс тогтоно. |
|
2. Бодисын солилцоо (Metabolism) |
Бүх амьд бие бодисын солилцоо явуулдаг. Амьд бие оршин тогтноход шаарлагатай химийн урвалуудыг тасралтгүй явуулж, энерги ашгладаг. |
|
3. Гомеостаз (Homeostasis) |
Бүх амьд бие гадаад орчны өөрчлөлтөөс үл хамааран дотоод орчныхоо физик, химийн үзүүлэлтүүдийг тогтворжуулах чадвартай байдаг. (биеийн температур, цусан дахь сахарын хэмжээ гэх мэт) |
|
4. Өсөлт ба хөгжил (Growth and Development) |
Бүх амьд бие өсөж томордог. Эсийн тоо болон хэмжээ нэмэгдэж, биеийн масс ихсэх болон амьдралын туршид бие махбод боловсорч, бүтэц, үйл ажиллагааны хувьд өөрчлөгдсөөр байдаг |
|
5. Үржил (Reproduction) |
Бүх амьд бие өөртэйгөө ижил төстэй шинэ бодгалийг бий болгож, үржиж, удамшлын мэдээллээ дамжуулах чадвартай байдаг. Бэлгийн, Бэлгийн бус болон Хосолсон үржилийн хэлбэрүүд байдаг. |
|
6. Цочролд хариу урвал үзүүлэх (Responsiveness) |
Бүх амьд бие хүрээлэн буй орчныхоо өөрчлөлтийг мэдэрч, түүнд тохирсон хариу үйлдэл үзүүлэх чадвартай байдаг. (ургамал гэрэл рүү тэмүүлж ургах, амьтан аюулаас зугтах.) |
|
7. Хувьсал ба дасан зохицол (Evolution and Adaptation) |
Бүх амьд бие удамшлын мэдээлэлд гарсан өөрчлөлтийн үр дүнд хувьсан өөрчлөгддөг. (Тухайн орчиндоо илүү сайн зохицож, амьд үлдэхийн тулд амьд биед ашигтай шинж чанарууд бий болж орчиндоо дасан зохицсоор байдаг.) |
"Амьд" гэж тодорхойлохын тулд, дээрх бүх шинж чанараас зөвхөн нэг бус нэгэн зэрэг бүгдийг агуулсан байх шаардлагатай.
Жишээлбэл, вирус үржиж, хувьсан өөрчлөгддөг ч эсийн бүтэцгүй, өөрийн гэсэн бодисын солилцоог явуулдаггүй тул амьд ба амьгүй биеийн заагт оршдог гэж үздэг.