Вирус
Вирус нь удамшлын мэдээлэл болон уураг агуулсан байдаг ба эсийн бүтэцгүй ч, бусад эс дотор орж, өсөж үржих мэт амьдралын үйл ажиллагаагаа явуулдаг.
Вирусын бүтэц
Вирус нь эсийн бүтэцгүй бөгөөд удамшлын мэдээлэл болон капсидаас тогтддог.
• Удамшлын мэдээлэл (Genetic Material): Вирусын гол цөмд удамшлын мэдээлэл хадгалагдах ба, ДНХ эсвэл РНХ гийн аль нэг нь хадгалагддаг.
• Капсид (Capsid): Удамшлын мэдээллийг нь гаднаас нь хамгаалдаг, уургаас тогтсон бүрхүүл. Капсид нь вирусын хэлбэрийг тодорхойлж, бусад эсэд наалдахад тусалдаг.
• Нуклеокапсид (Nucleocapsid): Капсид болон түүний доторх удамшлын материал хоёрыг хамтад нь Нуклеокапсид гэж нэрлэдэг. (Хамтад нь хэлэх үед хэрэгллэгддэг нэршил юм. Нуклеокапсид = Капсид + Удамшлын материал )
• Гадуур бүрхүүл (Envelope): Зарим вирус капсидын гадуур нэмэлт бүрхүүлтэй байдаг. Энэ давхаргыг вирус нь халдварласан эсийнхээ липидийг ашиглаж бий болгодог.
• Гадуур бүрхүүлийн уураг (Envelope Protein): Вирусын гадуур бүрхүүл дээр суурилсан нь уургууд юм. Найралгад нь уураг ба нүүрс усны нэгдэл байдаг бөгөөд вирусыг эстэй холбогдоход чухал үүрэгтэй байдаг. Вирус эсэд наалдах болон удамшдлын мэдээллээ эсрүү оруулхад гадуур бүрхүүлийн уураг нь бусад эсийн хүлээн авагчийг таньж холбогддог.
• Матрикс(Matrix): Зарим вирусд нуклеокапсид болон Гадуур бүрхүүл(Envelope) хоёрын хооронд Матрикс гэдэг уурган бүрхүүл байрладаг. Вирусын бүтцийг бэхжүүлэх, мөн шинэ вирус угсрагдан эсээс гадагшлахад туслах зэрэг вирусын өсөл хөгжилд үүрэг үзүүлдэг.
• Тегумент(Tegument): Ихэвчлэн Хомхойн вирус (Herpesvirus) болон бас зарим вирусын бүтцэд ажиглагддаг. Ерөнхийдөө матрикстай адил боловч илүү олон төрлийн уургаас бүрддэг ба илүү нарийн бүтэц үүрэгтэй. Матрикстай адил нуклеокапсид болон Гадуур бүрхүүл(Envelope) хоёрын хооронд байралдаг.