Вирусын үржил
Вирус өөрөө өөрийгөө хувилж олшрох чадваргүй учир халдварласан эсийн дотор орж, тухайн эсийн механизмыг ашиглан өөрийгөө хувилдаг.
"Virus Replication" by YK Times is licensed under CC BY-SA 3.0 via Wikimedia Commons.
Энэ нь дараах үе шатуудтай:
1. Наалдах (Attachment): Вирусын гадаргуу дээрх уураг нь эсийн гадаргуу дээрх рецепторт наалддаг.
2. Нэвтрэх (Entry): Вирус эс рүү шууд нэвтэрч орно эсвэл зөвхөн удамшлын материалаа оруулна.
3. Бүрхүүлээ тайлах (Uncoating): Вирус эс дотор ороод удамшлийн мэдээллийн гадуурх уургийн бүрхүүлийг арилгаж, удамшлийн мэдээллээчөлөөлөх үйл явц юм.
4. Хувилах (Replication): Эсийн доторх механизм болон, энергийг ашиглан өөрийнхөө удамшлын материал болон уургийн бүрхүүлийг олноор үйлдвэрлэнэ.
5. Угсрах (Assembly): Шинээр үүссэн вирусын удамшлын материал ба уургууд нийлж, шинэ вирусын бөөм (virion) бүрэлдэнэ
6. Боловсролт (Maturation): Энэ үе шатад вирус ферментүүдийн тусламжтайгаар капсидын өөрчлөлтүүдявагддаг.
7. Гадагшлах (Release): Шинэ вирусууд эсийг дотроос нь задлаж (lysis), эсээс гадагшлана. Эсвэл эсийн мембрантай нийлж (budding) бүрхүүлтэй шинэ вирус гарч ирнэ.