Доминант ба Рецессив генийн тухай
Доминант ген ба Рецессив ген гэж юу вэ?
Доминант гэдэг нь давамгай буюу ялж түрүүлэх гэсэн утгатай.
Рецессив гэдэг нь давамгай биш, дарагдсан гэсэн утгыг илэрхийлнэ.
Доминант ба Рецессив гэдэг нь нэг гений хоёр аллелийн хоорондын харилцааг илэрхийлдэг.
Хэрэв Доминант ген болон Рецессив ген хамт байвал, Доминант ген нь давамгайлж амьд биед илэрч буй шинж чанарт нөлөөлнө. Рецессив ген нь идэвхигүйгээр хадгалагддаг.
Ихэнх амьд бие нь хоёр хувь генийн агуулдаг бөгөөд эдгээрийг аллель гэж нэрлэдэг.
Жишээлбэл, хүн аав, ээжээсээ тус бүр нэг аллель авч, нийтдээ бүх генээс хоёр хувь буюу хоёр аллель агуулдаг.
Дахин цусны бүлгийн жишээг авч үзье.
Цусны бүлгийг тодорхойлдог гурван аллель байдаг:
A → Доминант
B → Доминант
O → Рецессив
Жишээ:
Аав нь ОО генотиптой буюу О бүлгийн цустай, ээж нь BO буюу B бүлэгийн цустай гэж бодъё.
Хүүхэд нь BO эсвэл OO генотиптэй байх магадлалтай. Хэрэв BO генотиптой бол B нь доминант ген буюу давамгай учраас хүүхэд B бүлгийн цустай болно.
Хэрэв OO генотиптой болвол хоёул рецессив ген учир Рецессив генийн шинж тэмдэг нь илэрч идэвхижиж O бүлгийн цустай болно.
Мөн co-dominant буюу хамтарсан Доминант генийн тохиолдлууд байдаг.
Жишээ нь:
Дээр дурдсанчлан цусны бүлгийг тодорхойлдог A, B аллель нь хоёулаа давамгай. Хэрэв Аав нь A бүлэг, Ээж нь B бүлгийн цустай үед хүүхэд нь AB бүлгийн цустай болно. Энэ нь A ба B аль аль нь давамгайлж байгаагийн илрэл бөгөөд аль нэг нь Рецессив буюу идэвхигүй болдоггүйг харж болно.